Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1111 төвд ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзсан.
Энэ үеэр "Эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Хэрэглээний халуун ус, дулаан, цахилгааны эрчим хүчний үнэ ч нэмэгдэнэ. Ойрын өдрүүдэд энэ талаар шийдвэр гарна. Эрчим хүчний зохицуулах хороо үүнийг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд бие дааж шийдвэрлэдэг. Одоо 1кВт цаг эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлээд, дамжуулаад түгээж байна. Хангах зардал нь нийлээд. Харин айл өрхүүдэд бид 140 төгрөгөөр борлуулж байна гээд бодохоор 50 хувьдаа ч хүрэхгүй шахам байна. Дулаан ч мөн адил. 90 мянган төгрөгөөр үйлдвэрлэчхээд 35 мянгаар зарж байна. Тиймээс эхний ээлжид энэ алдагдлаа яаж багасгах вэ гэдгийг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл ашиг олох тухай биш. Хэрэв ашиг олно гэвэл үйлдвэрлэсэн үнээсээ давсан үнээр иргэдэд худалдах болно. Одоогоор тийм боломжгүй. Харин тодорхой хугацаанд нэмэгдүүлээд явсан тохиолдолд алсдаа боломжтой. Магадгүй 2027-2028 онд.
Эрчим хүчний салбар энэ жил 270-аад тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана. Урьдны буюу 2023 оны төгсгөл 12 дугаар сарын 31-ний үлдэгдэл 279 тэрбум төгрөг бас байгаа. Богино хугацаатай өр төлбөр. Урт хугацаатай өр төлбөр 1.8 их наяд байгаа" хэмээжээ.
1 сэтгэгдэлтэй
зочин 202.5.194.68
1 сарын өмнөнаад цахилгааныхаа хулгайтай тэмцээч цахилгаан хулгайлсан хүмүүсээс алдагдлаа нөх