728 x 90

Хуучин гүүрийг буулгаж баруун талд шинээр баригдсан гүүртэй ижил гүүрийг дахин барина

Хуучин гүүрийг буулгаж баруун талд шинээр баригдсан гүүртэй ижил гүүрийг дахин барина
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Зайсангийн төмөрбетон 225 метр урт гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. 


Зайсан чиглэлийн /баруун тал/ төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусч, 2023 оны 9 сард зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн.

Хот чиглэлийн төмөрбетон гүүрийн 21 метр, 18 метртэй дам нуруу цутгалтын ажил бүрэн дуусаж, 25.18 метртэй дам нурууны ажил 20 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

2024 оны 11 дүгээр сарын 1-нээс хуучин гүүрийн хөдөлгөөний хааж, шинэ гүүрэнд хийгдсэн бохир усны шугамын холболтын ажлыг гүйцэтгэсний дараа хуучин гүүрийг буулгах ажлыг хийхээр төлөвлөжээ.


Хуучин гүүрийг буулгаж баруун талд шинээр баригдсан гүүртэй ижил гүүрийг дахин барина. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ