Монгол бөхийн дээд цолд хүрсэн 10 дахь бөхөөр Увс аймгийн Ховд сумын харьяат дархан аварга Н.Батсуурь тодорсон билээ. Тэрбээр Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд дархан аварга болсон Н.Батсуурийн цолны мялаалга, хүндэтгэлийн ёслол энэ сарын 16-нд Сеппе аренад болно.
Н.Батсуурь нь улсын наадамд дөрөв түрүүлсэн гурван дархан аваргын нэг. Түүнээс өмнө дархан аварга Г.Өсөхбаяр, Д.Цэрэнтогтох нар дөрөв түрүүлжээ. Улсын наадамд түрүүлсэн амжилтаараа Н.Батсуурийн өмнө бичигдэх дархан аварга цолтой таван бөх байдаг билээ.
0 сэтгэгдэлтэй