728 x 90

Даваа гаргаас ахлах ангийн сурагчид цахимаар хичээллэнэ

Даваа гаргаас ахлах ангийн сурагчид цахимаар хичээллэнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Энэ оны хичээлийн жилийн 18 дахь долоо хоног /2024.12.30- 2025.01.03/-т ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулна.

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 8 дугаар зүйлийн 8.1-д “Сургалт нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон хэлбэрийн зохион байгуулалттай байна” хэмээн тусгасны дагуу Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаал гарсан.

Цахим сургалтын үеийн эцэг эхийн үүрэг

  • Суралцагчийн цагийн хуваарийг зохицуулахад туслах
  • Хүүхдийнхээ өдөр тутмын хичээл, даалгаварт зориулах цагийг тодорхойлж, хэт их ачаалал үүсгэхгүй байхад анхаарах.
  • Хичээллэх орчныг дуу чимээ багатай, төвлөрөх боломжтой байдлаар бүрдүүлэх.
  • Цахим сургалтын материалтай ажиллахад дэмжлэг үзүүлэх
  • Багшийн цахим платформд байршуулахаар өгсөн эх сурвалжуудыг судлахад хүүхдээ дэмжих.
  • Хичээлийн материал, тэмдэглэлд дутуу зүйлс байвал сануулж, нөхөж ажиллахад туслах.
  • Цахим сургалтад оролцож буй оролцоог хянах
  • Хүүхэд цахим сургалтын хуваарийн дагуу синхрон хичээлд цагтаа оролцож байгаа эсэхийг шалгах.
  • Онлайн хэлэлцүүлэг, хичээлийн ирцийг багшийн өгсөн удирдамжийн дагуу дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах.
  • Бие даан суралцахад дэмжлэг үзүүлэх, урамшуулах
  • Хүүхэд хичээлийн даалгавруудаа бие даан гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Асуух зүйл байвал багшид хандаж, хариултаа олох арга замыг зааж өгөөрэй.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ