728 x 90

Хамба номун хан Д. Жавзандорж Жэригсүм буюу Мэгзэмийн жинан, нямбаны хөтөлбөрийн айлдварыг хайрлалаа

Хамба номун хан  Д. Жавзандорж Жэригсүм буюу Мэгзэмийн жинан, нямбаны хөтөлбөрийн айлдварыг  хайрлалаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламтан Жэригсүм буюу Мэгзэмийн жинан, нямбаны хөтөлбөрийн айлдварыг өчигдөр  хайрлалаа.

Энэхүү номын арга хэмжээ Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд ТЛЗХ-ны Ажлын албанаас зохион байгуулж буй 14 хоногийн сургалтад сууж буй лам хуврагууд болон сүсэгтнүүдэд зориулан зохион байгуулагдсан бөгөөд 300 гаруй лам хувраг, сүсэгтнүүд өргөнөөр оролцов.

Арга хэмжээг Хөвсгөл аймгийн бурхан шашинтны төв Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд болон Идгаачойнзинлин дацангийн лам хуврагууд хамтран зохион байгуулсан нь номын айлдварын ач холбогдлыг улам нэмэгдүүлэв.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ