Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар 21-23-ны өдрүүдэд Швед Улсын Скелефтеа хотод болжээ. Тус тэмцээнд 21-н улсын 600 гаруй тамирчин өрсөлдсөн байна. ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, БГД-ийн УССТ-н тамирчин Ш.Даваадорж гурван хүрэл, БГД-ийн УССТ-н тамирчин шавь 15 настай С.Мөнх-Оргил дөрвөн алт, БГД-н УССТ-ийн тамирчин 12 настай М.Цэнгүүн гурван алтан медалийг өврөөр даллах, мэлхий сэлэлт, далайн гахай төрлүүдээр 25 м, 50 м-ийн зайнд хүртжээ.