728 x 90

УАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ч.Бодьрагчаа түрүүллээ

УАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ч.Бодьрагчаа түрүүллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 60 кг-д “Мон Алтиус Цагаанбаатар” академийн хоёр бөх түрүү булаалдаж, өсвөрийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ч.Бодьрагчаа түрүүллээ. Өсвөрийн улсын гурван удаагийн аварга, өсвөрийн Ази тивийн хүрэл медальт У.Санчирхүү түүнд дийлдэн үзүүрлэв. Өсвөрийн улсын хошой аварга Ж.Энхтөр, өсвөрийн 2 мөнгө, 1 хүрэл медальт Г.Доржсүрэн нар залуучуудын ангиллаас анхны медалиа авч байна. 60 кг-ын дүн 1.Ч.Бодьрагчаа (Мон Алтиус Цагаанбаатар академи) 2.У.Санчирхүү (Мон Алтиус Цагаанбаатар академи) 3.Ж.Энхтөр (Гүрү Дожо) 3.Г.Доржсүрэн (Тэмүүжин клуб)

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ