Энэ оны хоёрдугаар сард Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт С, А нар бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын тусгай хамгаалалтай газраас нэн ховор амьтан шивэр хандгайг нэр бүхий 6 этгээд бүлэглэн хууль бусаар агнасныг Экологийн цагдаагийн алба илрүүлжээ.Эдгээр этгээдүүд тус ховор амьтныг бусдад зарж борлуулахаар зэхэж байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг, бууны сум, тээврийн хэрэгсэл, амьтны түүхий эд эрхтэнг хураан авч, битүүмжилсэн байна.
Таны нэр * 202.126.88.159
1 долоо хоногийн өмнөАрд иргэдээ аятайхан амьдруулсан бол ховор амьтан буудахгүй л байх даа