Австралийн найруулагч Gabrielle Brady-гийн “The Wolves Always Come at Night – Чоно шөнө үүр шөнөөр ирдэг” бүтээл БНХАУ-ын Фужоу хотод болсон 12 дахь Silk Road олон улсын кино наадмаас “Golden Silk Road” шилдэг баримтат киноны шагнал хүртлээ.
Тус бүтээлийг Австралийн Over Here Productions, Германы Chromosom Films, Монголын Гуру Медиа хамтран хийсэн бөгөөд энэ удаагийн наадамд 125 орны 2825 бүтээл өрсөлдсөнөөс баримтат киноны төрөлд зуу гаруй бүтээл дундаас шалгарчээ. Энэ кино нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн Д. Даваасүрэнгийн гэр бүлийн бодит түүхээр дамжуулан, мянга мянган жил оршин тогтносон нүүдэлчин ахуй, соёл уур амьсгалын өөрчлөлтийн сорилттой хэрхэн нүүр тулж байгааг өгүүлдэг. Түүнчлэн уг бүтээл нь 2026 оны “Оскар”-ын шилдэг олон улсын кино төрөлд Австралийг төлөөлөн нэр дэвшээд байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.
0 сэтгэгдэлтэй