728 x 90

The MongolZ баг Vitality-г гүйцэж, дэлхийн #1 баг боллоо

The MongolZ баг Vitality-г гүйцэж, дэлхийн #1 баг боллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"The MongolZ" баг анх удаагаа "HLTV"-ийн дэлхийн чансааг тэргүүлж эхлэв. Тэд 2025 оны турш топ арваас буугаагүй бөгөөд "IEM Melbourne", "IEM Dallas" тэмцээнүүдийн хагас шигшээ, "PGL Astana"-ийн 5-8 дугаар байрт орсны дараа топ тав руу оржээ.

 Остин Мэйжорын дараа дэлхийн топ гурван багийн нэгээр тодорч, энэ улирлын хоёрдугаарт хагаст цахим спортын ДАШТ-д түрүүлж, "IEM Cologne"-ийн плей-оффд шалгарч, "BLAST Bounty"-ийн хоёрдугаар улирал болон "FISSURE Playground 2" тэмцээнд дэд байр эзэлсэн амжилтаараа "Valve"-ийн чансааг тэргүүлж эхэлсэн билээ.

Тэгвэл одоо "HLTV"-ийн дэлхийн чансаанд "Vitality"-г гүйцэж, албан ёсоор хоёр чансаагаар дэлхийн топ баг боллоо. Францын баг энэ оны эхэнд долоон тмцээнд дараалан түрүүлж, 37 тоглолт дараалан ялаад байсан юм. Тэднийг гүйцнэ гэдэг бүтэшгүй мэт санагдаж байсан ч эцэст нь монгол хөвгүүд чадсан юм."The MongolZ" баг есдүгээр сарын 22-ноос 29-ний хооронд чансааны хоёр оноо авч чадсан бол "Vitality" чансааны 30 оноо алдаж, 910-аас 880 болжээ. Угтаа тэд 1000 оноотой бусдаасаа илт тасархай чансааны оноотой байсан билээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ