Холимог тулааны 2025 оны залуучуудын ангилалд эмэгтэйчүүдийн -65.8 кг-ийн жинд ОУХМ Б.Алтанчимэг дэлхийн аварга болсон билээ. Улсын 2 удаагийн аварга, 2024 оны Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Алтанчимэг ийнхүү Холимог тулааны спортоор Залуучуудын Дэлхийн аварга болсон Монгол улсын анхны тамирчин болсон юм. Тэрээр тэмцээнээ дуусган өчигдөр эх орондоо иржээ.
0 сэтгэгдэлтэй