728 x 90

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг Ёс зүйн дэд хороонд өгчээ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг Ёс зүйн дэд хороонд өгчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуралдаж эмч, багш нарын цалингийн асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамжийн асуудлыг хөндсөн. Энэ үеэр  Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн түүнийг "Аятайхан байгаарай, хохино шүү" гэж дарамталсан тухай УИХ-ын гишүүн Д.Ганмаа хэвлэлд мэдэгдсэн юм. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэ явдлыг эрс няцааж "Чанга дуугаар ярьсныг минь буруу ойлгосон байх. Ийм явдал болоогүй" гэж тайлбарласан. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганмаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгч буйгаа цахим хуудаснаа мэдэгдлээ. Ёс зүйн дэд хороонд өргөдлөө өгсөн. Одоо л харна даа.Миний аав ээж эмч хүмүүс байсан, эмч нарын гэр бүлд төрж өссөн. Эмч нарт хамгийн түрүүнд тавигдаx шаардлага ёс зүй, бас дахин ёс зүй" хэмээжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ