Катарын шейх Жасим бен Хамад Аль-Тани Английн "Манчестер Юнайтед" хөлбөмбөгийн клубийг худалдан авах хүсэлтээ илгээжээ. Тэрбээр тав дахь буюу эцсийн мэдүүлгээ энэ долоо хоногт ийн ирүүлжээ.
Жасим бен Хамад Аль Тани "Манчестер Юнайтед" клубийг худалдан авах хүсэлтэй байгаа талаарх мэдээлэл хоёрдугаар сард мөн гарч байв. Тэр үед хэлэлцээрийн үнэ 4,5 тэрбум евро байв. Дөрөвдүгээр сард шейх энэ клубийн төлөө 6,3 тэрбум доллар санал болгосон байна. Харин клубийг Америкийн Carlyle хөрөнгө оруулалтын компани ч худалдан авах сонирхолтой байгаа аж. Энэ тухай The Guardian мэдээлэв.
0 сэтгэгдэлтэй