728 x 90

48 иргэнийг цагаатгаж, 32 хүнийг гэм буруутайд тооцогдсон нэрс

48 иргэнийг цагаатгаж, 32 хүнийг гэм буруутайд тооцогдсон нэрс
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралд энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхэлсэн билээ.

Тус шүүх хуралдаан хэргийн бодит байдлыг яллах болон өмгөөлөх, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэнд шүүгдэгчид, хуулийн этгээдүүдийн гэм буруутай эсэх асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүх талаас нь шинжлэн судалж, нээлттэйгээр хянан хэлэлцсэн юм. Ажлын 47 өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлтийг өчигдөр танилцууллаа. 

Гэм буруугийн дүгнэлтээр 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцов. Үүнд

Гэм буруугүйд тооцож, цагаатгасан 48 хүн:

  1. Ц.Билгүүн
  2. Д.Уянга
  3. Т.Оюунчимэг
  4. Б.Чинзориг
  5. Т.Мөнхтулга
  6. Т.Пүрэвсүрэн
  7. Ч.Цоожсүрэн
  8. С.Батзориг
  9. А.Хүчитбаатар
  10. Г.Гантогтох
  11. Д.Бат-Очир
  12. Ж.Үхэртар
  13. Ж.Бат-Эрдэнэ
  14. Б.Махбал
  15. Ж.Оюунчимэг
  16. С.Магнайсүрэн
  17. М.Баярмагнай
  18. Б.Амгалан
  19. Ч.Отгочулуу
  20. Ч.Нэргүй
  21. М.Баянмөнх
  22. Б.Найдалаа
  23. Б.Лхагвасүрэн
  24. Р.Батбаяр
  25. М.Золжаргал
  26. Г.Дашзэвгэ
  27. Г.Одонтуул
  28. Б.Батзаяа
  29. О.Батбаатар
  30.  Д.Батбаяр
  31. Ё.Доржсумъяа
  32. Б.Цэрэндаваа
  33. Ц.Цэвэгмэд
  34. Н.Баярчимэг
  35. Г.Санжмятав
  36. М.Цэлмэг
  37. Г.Галсанням
  38. Ц.Содхүү
  39. Н.Батбаяр
  40. О.Хуягцогт
  41. О.Баяр
  42. Б.Цолмон
  43. Ц.Ууганбаяр
  44. Д.Даваасамбуу
  45. Х.Ганхуяг 
  46. Г.Амартүвшин
  47. Н.Алтанхуяг
  48. Б.Баттөр нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцож шүүхээс цагаатгасан юм. 

Харин гэм хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцогдсон 32 хүн: 

  1. Л.Аззаяа 
  2. Б.Батбаяр
  3. Ч.Энхбат
  4. Ч.Мөнхбаяр
  5. Д.Цогтбаатар
  6. Б.Будхүү
  7. Б.Даажамба
  8. Б.Чойжилжалбуу
  9. Л.Мягмаржав
  10. Д.Дэлгэрсайхан
  11. Ж.Ганхуяг
  12. Б.Шинэбаатар
  13. Н.Мөнхбат
  14. Э.Эрдэнэ
  15. Ц.Баярсайхан
  16. Г.Цолмон
  17. Ц.Баатарбилэг
  18. Х.Баттулга
  19. Ш.Бүтэд
  20. Н.Сүхболд
  21. Т.Болдмаа
  22.  Б.Мөнхтөр
  23. Г.Байгалмаа
  24. Б.Батбаатар
  25. Ч.Өлзий
  26. Г.Батдорж
  27. Я.Батцэцэг
  28. Л.Ням-Очир
  29. Э.Эрдэнэбилэг
  30. Х.Бат-Эрдэнэ 
  31. П.Мягмардорж
  32. Ё.Баатарбилэг шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. 

Мөн “НВЦ” ХХК, “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны харгуй” ХХК гэсэн хуулийн дөрвөн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгчдийн гэм буруугийн асуудлаарх дүгнэлт болон хохирол, хор уршгийн талаар гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа зарим шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гэмт хэргийн хохирол төлбөрийг нөхөн төлөх хугацаа олгохыг хүссэн тул шүүх бүрэлдэхүүн энэ санал, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг энэ оны долдугаар сарын 3-ны өдрийн 14:00 цагт товлон үргэлжлүүлж явуулахаар шийдвэрлэсэн юм.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ