728 x 90

Олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий аварга Б.Баасанхүү хоёрдугаарт бичигдэж эхэлжээ

Олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий аварга Б.Баасанхүү хоёрдугаарт бичигдэж эхэлжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

“Парис 2024” Олимпын наадам дууссанаар Олон улсын жүдогийн холбоо тамирчдын Олимпын оноог нэмж чансааны жагсаалтыг шинэчилжээ. Манай улсаас эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд Олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий аварга Б.Баасанхүү  чансааны хоёрдугаарт бичигдсэн бол Италийн Ассунта Скутто түүний өмнө оржээ. Мөн эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд 2024 оны ААШТ-ий аварга Б.Эрхэмбаяр 4768 оноотой гуравдугаарт, Ё.Басхүү тавдугаарт орлоо. Харин Б.Гончигсүрэн эрэгтэйчүүдийн 100 кг-ийн жинд чансаагаараа аравдугаарт бичигдсэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ