Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг 12 хоногийн өмнө /2023.08.21/ үндэсний баяр наадмаар барилдсан 32 бөхийн шинжилгээний хариу ирснээс нэг бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлсэн. Тухайн бөхийн нэрийг зарлаагүй бөгөөд 14 хоногийн дараа В сорьцын шинжилгээгээ өгөх эсэхээ өөрөө мэдэгдэнэ. Хэрэв мэдэгдэхгүй бол хариуг зөвшөөрсөн гэж үзэж нэрийг зарлана гэсэн юм. Тэгвэл өнөөдөр допинг илэрсэн гэх бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэх сүүлийн өдөр. Хэрэв өнөөдөр сорьцоо дахин шинжлүүлэхгүй гэвэл ирэх Даваа гаригт /2023.09.04/ тухайн бөхийн нэрийг нийтэд зарлана.
1 сэтгэгдэлтэй
Таны нэр * 139.5.216.122
1 жилийн өмнөСэтгэгдэлээ энд бичнэ үү *