"Harrods" сүлжээ дэлгүүр болон хөлбөмбөгийн "Фулхэм" клубын эзэн Мохаммед Аль-Файед 94 насандаа нас барсан тухай Sky News мэдээлэв.
Аль Файед нь Египетийн Александриа хотод 1929 онд төржээ. Хийжүүлсэн ундаа зарж бизнесээ эхэлсэн Аль Файед улмаар оёдлын машин худалдаа эрхлэх болов. Хожим Их Британид суурьшиж 60 гаруй жил амьдарчээ.
Түүний ууган хүү Доди Аль Файед нь 1998 онд Диана гүнжийн хамт автын ослоор өөд болсон юм.
0 сэтгэгдэлтэй