Венецийн кино наадам уламжлал ёсоор Италийн Лидо арал дээр долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр Кейли Спаени, Жейкоб Элорди нар Венецийн кино наадамд София Копполагийн "Присцилла" хэмээх намтар киноны нээлтэд оролцов.
Түүхэн дэх хамгийн алдартай Рок хосуудын нэг болох Элвис Пресли болон Присцилла нарын хайр дурлал, амьдралын тухай өгүүлдэг "Присцилла" кино шүүмжлэгчдийн маш дээгүүр оноо аваад буй. Тэр ч утгаараа Венецийн кино наадамд хамгийн гэгээлэг өнгө төрхийн эзэд болохын зэрэгцээ Венецийн кино наадмын хамгийн халуухан хосоор тодорсон гэж хэвлэлүүд онцолжээ.
0 сэтгэгдэлтэй