728 x 90

ЖАЙКА төлөөлөгчийн газрын нэрийг барьж залилан хийхийг завджээ

ЖАЙКА төлөөлөгчийн газрын нэрийг барьж залилан хийхийг завджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Улаанбаатар хотод өөрийгөө ЖАЙКА төлөөлөгчийн газрын ажилтан хэмээн танилцуулж, ЖАЙКА-гаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд санхүүжилт олгоно гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж их хэмжээний мөнгө залилан авах үйлдэл гарсан байна. Тус төлөөлөгчийн газар нь санхүүжилт олгох, урьдчилгаа төлбөр нэхэх зэргээр аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй шууд холбогддоггүй болохыг мэдэгдэж байна.
 
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт 4 удаагийн залилангийн шинж чанартай үйлдэл гараад байгаа бөгөөд цаашид ч ижил арга замаар иргэдийг төөрөгдүүлэх, залилах шинж чанартай үйлдэл гарах магадлалтай тул та бүхэн сонор сэрэмжтэй байж, мэдээллийн үнэн зөв эсэхийг холбогдох байгууллагаас тодруулан нягталж байхыг хүсч байна гэв.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ