728 x 90

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдэд торгох ял оноожээ

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдэд торгох ял оноожээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цагдаагийн байгууллагаас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр иргэн Д нь бусадтай бүлэглэн цахим орчимд хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлсэн.

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлээд байсан юм. Тэгвэл Сүхбаатар дүүргийн шүүхээс 2023 оны ердүгээр сарын 01-ний өдөр  шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэмт буруутайд тооцон 6 сая төгрөг, гэмт хэргийг хамтран үйлдсэн Б, П зэрэг 5 этгээдэд мөн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон тус бүр 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

 



0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ