Италийн Агаарын цэргийн хүчний бүрэлдэхүүнд багтдаг Frecce Tricolori нисэх онгоц ням гарагт болох Италийн Агаарын цэргийн хүчний 100 жилийн ойн өмнөх бэлтгэл сургуулилт хийж байжээ.
Онгоц Турин хотын Касель нисэх онгоцны буудлаас дөнгөж хөөрч байхад нэг нь өндрөө алдаж эхэлжээ. MB-339 онгоц хөөрснөөсөө хэдхэн хормын дараа дэлбэрсэн бөгөөд нисгэгч нь онгоцноос үсэрсэн бөгөөд шүхэртэй байсан байна.
Онгоц дэлбэрэх үед аав ээжтэйгээ машинтай явж байсан таван настай нэг хүүхэд амиа алдаж, 9 настай нэг хүүхэд түлэгдэж, нисгэгч мөн түлэгдсний улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна.