Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Архангайн нутаг, Хөвсгөл, Төв аймгийн нутгийн зүүн, Булган, Өвөрхангайн хойд хэсгээр хөрсөн дээр 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
2023 оны есдүгээр сарын 18-ны 20 цагаас 09-р сарын 19-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2023 оны есдүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 22-ноос нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
4 сэтгэгдэлтэй
Таны нэр * 66.181.164.203
1 жилийн өмнөСэтгэгдэлээ энд бичнэ үү *
Таны нэр * 66.181.164.203
1 жилийн өмнөСэтгэгдэлээ энд бичнэ үү *
Таны нэр * 66.181.164.203
1 жилийн өмнөСэтгэгдэлээ энд бичнэ үү *
negen irgen 66.181.164.203
1 жилийн өмнө9 sard jil bolgon tsas orood eheldeg shdee