"Парис 2024" Олимпын наадмыг дэнслэх анхны эрхийг хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл хүртлээ. Тэрээр өмнө нь "Жакарта 2018" Азийн наадам, "Буэнос-Айрес 2018" Залуучуудын олимп, "Токио 2020" Олимп зэрэг томоохон наадмуудад шүүгчээр ажиллаж байсан туршлагатай.
Түүний хувьд хоёр хоногийн дараа нээлтээ хийх "Ханжоу 2022" Азийн наадамд туйванчдын тэмцээнийг шүүх юм.
0 сэтгэгдэлтэй