728 x 90

“Чингис хаан” музейн захиалгаар Италийн Флоренцод урласан Чингис хааны алтадмал хөшөө иржээ

“Чингис хаан” музейн захиалгаар Италийн Флоренцод урласан Чингис хааны алтадмал хөшөө иржээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

“Чингис хаан” музей үйл ажиллагаагаа эхлүүлээд хэдийнээ нэг жил боллоо. Энэ хугацаанд тус музейг  247 мянган хүн үзсэн байна. Байгуулагдсанаас хойш хоёр дахь жилдээ орж буй тус музейд үзмэр баяжуулах ажил, технологийн дэвшлийг ашигласан эзэнт гүрний түүхийг өгүүлэх танхимуудыг шинээр нээж байгаа аж.

Энэ талаар “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун "Чингис хаан музейн захиалгаар Итапийн Флоренц хотод урласан долоон метр өндөртэй Чингис хааны алтадмал хөшөө ирсэн. Энэ хөшөөг музейн есдүгээр давхрын дугуй танхимд байрлуулна. Ёслол хүндэтгэлийн өргөө болох юм. Мөн найман метр өндөртэй, усан оргилуур бүхий мөнгөн мод байршуулах ажил эхэлж байна.

Музейн гуравдугаар давхар руу өгсдөг шатны баруун гар талын хана тэр чигтээ Монголын түүхийг харуулсан рельеф хийж байна. Нэгдүгээр давхарт Их нүүдлийг том хэмжээгээр хийж, байрлуулна.

Долоодугаар давхарт Сарьдагийн хийдийн Өндөр гэгээн Занабазарын Мянган бурхан байрлуулсан хэсэгт сүм шиг хийцлэл хийж байна. Наймдугаар давхарт 360 өрөөг байгууллаа. Өрөөнд ороход XIII зууны үеийн монголчуудын амьдрал, Чингис хааны түүхэн дунд өөрөө орно гэсэн үг.

Музейн бүх давхарт үзмэр баяжуулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Энэ бүх ажлуудыг бүрэн хийж гүйцэтгээд, Чингис хааны мэндэлсэн өдөр гэж түүхэнд тэмдэглэгдсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр музейг дахин нээхээр төлөвлөж байна" гэв.

6 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

6 сэтгэгдэл

  •  
    Хаха 66.181.161.179
    1 жилийн өмнө

    Монголын урчууд гараа таслуулчихсан юмуу? Манай урчууд хэдээр хийх байсан бэ? Үнээ бичээрэй хулгайч нар хэдээр авсан бэ? Үнээ гаргаарай !! Юун Итхли вээ? Зайлалдаа гөлөгнүүдээ

  •  
    Зочин 202.126.89.203
    1 жилийн өмнө

    ЧИНГИС ХААНЫ БАС Л НЭГ ЛАГЛАЙН СУУГАА ДҮРС. АРАЙ ӨӨР "АМЬД" УРЛАГТАЙ БҮТЭЭЛ ХИЙЛГЭХГҮЙ ЯАСИЙМ БЭ? ЧУЛУУН ГЭЭЧ МУЛГУЙ МӨРТЛӨӨ МЭДЭМХИЙ ЭРЭЭС ОЛИГТОЙ УХААН ГАРАХГҮЙ ЭЭ

  •  
    Зочин 202.126.89.203
    1 жилийн өмнө

    Занабазар лам зугатааж ууланд бүгэж байхдаа бөөндөж цутгасан баахан бурханы шавар дүрсүүдийг тэнд байрлуулж яахнав дээ. Манжид сөгдөн шургаж орсон түүхтэй хүнийг Их Чингис хаантайгаа хамт залах хэрэггүйдээ.Ер нь энэ музей холион бантан болох нээ

  •  
    Зочин 103.212.116.100
    1 жилийн өмнө

    Улам уйтгартай үзмэрүүд нэмэгдээд байх юм.

  •  
    Zochin 103.41.93.52
    1 жилийн өмнө

    Mundag hamt olond ulam ih amjilt husie?

  •  
    Чулуун 107.77.211.200
    1 жилийн өмнө

    Цавчаа ороод уу ороогүй үнэ үү?

Шинэ мэдээ