728 x 90

Монголын буучид олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Монголын буучид олимпын эрхийн төлөө өрсөлдөнө
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БНСУ-ын Чангвон хотод “Парис-2024” олимпын наадмын эрх олгох буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 2-нд болно. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Ганхуяг, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат нарын удирдлага дор Монголын найман тамирчин цэц мэргэнээ сорино.

Тэмцээний эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метр болон спорт гар бууны 25 метрт Ц.Анударь, спорт гар бууны 25 метрт олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, хийн гар бууны 10 метр болон спорт гар бууны 25 метрт Т.Баярцэцэг, хийн урт бууны 10 метр болон 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд О.Есүгэн, Г.Нандинзаяа нар өрсөлдөнө. Харин эрэгтэйчүүдийн хийн гар бууны 25 болон 50 метрт Э.Даваахүү, урт бууны 10 болон 50 метрийн дасгалд Б.Эрхэмбаяр, Н.Баяраа нар оролцохоор бэлтгэл сургуулалтаа хангаж байна. Баг тамирчид өөрсдийн дархан зайд цэц сорихоос гадна багийн төрөлд оролцох юм.  

Манай улсаас одоогийн байдлаар урт бууны төрөлд О.Есүгэн олимпын эрхээ авсан. Тэгвэл Ази тивийн тэмцээнээс 1987 онд Л.Ундралбат (эрэгтэй), 1990 онд Д.Мөнхбаяр (эмэгтэй) нар медаль хүртсэн нь анхдагч амжилт байлаа.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ