Бангладеш улсад ачааны галт тэрэг зорчигч тээврийн галт тэрэгтэй мөргөлдөж 17 хүн нас барлаа. Нийслэл Дака хотоос зүүн хойшоо 80 орчим км-т байдаг Байраб тосгонд ачааны галт тэрэгний төгсгөл хэсгийг зорчигч тээврийн галт тэрэг мөргөжээ. Ослын улмаас 17 хүн амь үрэгдэж, гэмтэж бэртсэн хүний тоо зууд хүрлээ. Албаны хүмүүс ослын шалтгааныг урьдчилсан байдлаар дуут дохио алдагдсанаас болсон гэж үзэж байгаа юм. Энэ удаагийн ослын улмаас галт тэрэгний гурван чингэлэг хөмөрч замаас гарчээ. Ослын газарт аврагчдыг ирэхээс өмнө орон нутгийн иргэд оршин суугчид осолд орсон хүмүүст тусалсан байна.
Орон нутгийн эрх баригчид ослын шалтгааныг тодруулахаар хоёр ч мөрдлөгийн баг томилж, гэмтэж бэртсэн иргэдийн амь насыг аврахын тулд цусаа хандивлахыг иргэдээс хүсчээ.
Мөргөлдсөн чингэлэг дотор олон тооны зорчигчид гацсан бөгөөд тэднийг аврах, чингэлгээс татаж гаргах ажил үргэлжилж байна. Тиймээс амь үрэгдсэн хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг аврагчид сэрэмжлүүлж байгаа юм.