Насанд хүрсэн хүүхдүүд нь эцэг эхтэйгээ хамт амьдрах тохиолдол элбэг байдаг Итали улсад шүүх нэгэн ховор шийдвэр гаргажээ.Тус улсын хойд бүсийн Павиа хотын оршин суугч 75 настай эмэгтэй 40 ба 42 настай хоёр хүүгээ гэрээсээ явуулж, тусдаа амьдрахаар шүүхэд хандсан юм байна. Тэрбээр биеийг нь даалган амьдруулахаар хөвгүүдээ олон удаа ятгасан ч амжилт олоогүй тул шүүхэд хандаж байжээ. Хөвгүүд нь хэдийгээр ажил эрхэлдэг ч өрхийн зардлаас хуваалцдаггүй байсан нь эмэгтэйн тэвчээрийг барсан гэнэ. Шүүх саяхан эмэгтэйн талд шийдвэр гаргаж, хоёр хүүг нь албадан явуулах захирамж гаргасан байна. Шүүх эмэгтэйн хүүхдүүдэд энэ оны арванхоёрдугаар сарын 18-ны дотор төрсөн гэрээсээ явж, өрх тусгаарлах захирамж хүргүүлжээ.
Хүн 202.55.188.84
1 жилийн өмнөМАНАЙ МОНГОЛД Ч ТИЙМ ХҮҮХДҮҮД БНА ЯМАР Ч ТУС НЭМЭРГҮЙ ААВ ЭЭЖИЙНХЭЭ ТЭТГЭВРИЙГ ЗЭЭЛЭЭД АВЧИХДАГ ХООЛ УНДАА БЭЛДҮҮЛЖ ХУВЦАСАА УГААЛАГДАГ УДАХГҮЙ ИЙМ АСУУДАЛ ЦОХЬЦУУЛАХ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БОЛЖ БНА ШҮҮ