728 x 90

Д.Амарсайхан шатар сонирхогчдын дэлхийн хошой аварга болжээ

Д.Амарсайхан шатар сонирхогчдын дэлхийн хошой аварга болжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Оман улсын Мускат хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-10-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас 19 шатарчин 2300, 2000, 1700 хүртэлх гэсэн гурван чансааны ангилалд өрсөлдлөө. 2000 хүртэлх ангилалд Д.Амарсайхан 8 өргөөс 8 хожсоноор тэмцээн өндөрлөхөөс нэг өргийн өмнө алтан медаль хүртэж, сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болсон бөгөөд тэрбээр 2019 оны тус тэмцээнээс анхны түрүүгээ авч байв. 

Шатар сонирхогчдын ДАШТ-д түрүүлсэн Монголын тамирчид: 

 2011 онд GM С.Билгүүн

  1. 2011 онд WFM Б.Ану 
  2. 2013 онд WFM Б.Янжинлхам
  3. 2014 онд FM Г.Мөнхбаяр
  4. 2016 онд FM Э.Хулан /2 төрөлд аварга/
  5. 2017 онд WIM Б.Баярмаа
  6. 2018 онд WIM Б.Баярмаа
  7. 2019 онд WFM Б.Халиун
  8. 2019 онд FM Д.Амарсайхан нар түрүүлжээ.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ