Шилдэг залуу теннисчдийн нэг Ч.Маралгоо АНУ-ын Канзас мужийн их сургуульд тэтгэлэгтэй суралцахаар болжээ.
18 настай түүний хувьд Ханжоугийн Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, өнөө цагийн дэлхийн шилдгүүдийн нэг Хятадын Чин Вэн Жэнтэй учраа таарч байсан билээ. Мөн Ч.Маралгоо өөрийн төрсөн дүү Ч.Мартагийн хамтаар олон улсын тэмцээн уралдаанд хосын төрөлд оролцож, шагналт байруудад орж байсан амжилттай. Шех Расселлийн нэрэмжит олон улсын клубуудын аварга шалгаруулах тэмцээнд 14 настай Ч.Маралгоо түрүүлж, аваргын цом, 6000 ам.долларын шагнал хүртэж байв.
Энэ амжилтаараа Монголын теннисний түүхэн дэх өндөр шагналтай тэмцээнд түрүүлсэн анхны тамирчин болсон юм. Ч.Маралгоо АНУ-ын алдарт теннисчин Серена Уильямсыг дэмждэг.
0 сэтгэгдэлтэй