Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 62 дугаар гудамжинд гэр шатаж, 11-57 насны хоёр иргэн түлэгджээ.
Тодруулбал, Энэ сарын 23-ны өдрийн 05:55 цагт ОБГ хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдын очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /57 настай, эрэгтэй/ нурууны ар тал, Д /11 настай, эмэгтэй,/ гарын сарвууны ар тал тус тус түлэгдэлтэй байсныг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн эмчид 06:55 цагт хүлээлгэн өгсөн байна.