“Баянговь транс” ХХК-ийн 85, “Сан тээвэр групп” ХХК-ийн 190, “Топ транспорт” ХХК-ийн 30, “Тэгри транс групп” ХХК-ийн 172, “Ульгансар транс” ХХК-ийн 203 нийт 680 автомашинд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх “С” төрлийн зөвшөөрөл олгож шийдвэрлэсний хариуд түүний хүргэн Б.Гатибаар дамжуулж, 100.000 америк долларын хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн байна. 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр тус прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэвдагва Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. А.Адъяасүрэнг 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас хойших хугацаанд ямар ч ажиллагаа хийгдээгүй аж.