728 x 90

АТГ: Х.Баттулга, З.Энхболд нарын 17 хүнийг нэрлэв

АТГ: Х.Баттулга, З.Энхболд нарын 17 хүнийг нэрлэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Авлигатай тэмцэх газраас  өнөөдөр  нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 улстөрчийн нэрийг зарлалаа.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга
  2. УИХ-ын дарга асан З.Энхболд
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир
  4. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат
  5. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  7. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
  8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
  12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир
  14. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд
  15. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Б.Ганхуяг
  16. "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр
  17. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа нар  шууд ба шууд бусаар нүүрсний хулгайн хэрэгт холбоотой болохыг хэллээ.

Авлигатай тэмцэх газраас хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа  гэлээ. Энэ тухай  АТГ-ын дэд дарга Г.Азжаргал "Шүүхээр шийдвэрлэж байгаа хэргүүд 2016 оноос хойш нэмэгдсэн. 2021 онд гэхэд давхардсан тоогоор 161 хэрэг давж заалдахын шүүхээр орсон. Авлигатай тэмцэх газар авлигын суурь шалтгаан болоод улсаас хулгайлагдсан хөрөнгийг шалгах, буцаан төлүүлэх зэрэг ажлуудыг тогтмол хийж байгаа. 2020 онд 35.6 тэрбум төгрөг, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийг төлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 2.3 их наяд төгрөгийг улсын төсөв болон төрийн өмчит компаниудад олгосон байна. Гэмт хэрэгтэй тэмцэх ажлууд үргэлжилнэ. Гэхдээ урьдчилан сэргийлэх ажил хамгийн чухал. Монгол Улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн компанитай холбоотой хулгай дээрмүүд их гарч байна. Тиймээс төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай болгох хэрэгтэй. Дээрээс нь улс төрийн намын санхүүжилт, томилгоо, тендер шахаа гээд маш олон зүйлтэй холбоотой. 2.3 их наяд төгрөг буцаан төлөгдөж байгаа нь нэг талдаа сайн хэрэг ч нөгөө талдаа реформыг шаардаж байна. АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдаж авах хэргиг шалгаж байна. Нийт 22 хэргийг мөрдөн шалгаж байна. Долоо нь мөрдөн байцаалтын хэрэг. Мөрдөн шалгалтын явцад одоогоор 47 обьектод нэгжлэг хийж, 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хорьжээ. Цагдан хоригдсон хүмүүс болон гэрч нараас мэдүүлгийг авч байгаа. Мөрдөн шалгалтын ажил дээр мөн ажлын дэд хэсэг байгуулсан. Одоогоор 35 хүнийг яллагдагчаар татсан. Хахууль авах гэмт хэрэгт 16 хүн, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэгт найман хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэгт хоёр хүнийг гэхчлэн яллагдагчаар татжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2018-2022 онд нийт 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй 576 худалдан авалт хийсэн" гэлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ