Хэнтий аймгийн Галшар суманд энэ сарын 22-ны өдрийн 09:00 цагийн орчим тус сумын харьяат малчин Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарч яваад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага мэдээллийг энэ сарн 25-ны өдөр Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу Галшар сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн малчин 53 настай Г-ийг эрэн хайх ажиллагааг 11.25-ны өдрийн 10:30 цагаас зохион байгуулж 11.26-ны өдрийн 08:38 цагт гэрээс нь зүүн урд зүгт 800 м зайтай газраас цогцсыг нь олж Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.