728 x 90

Хүчтэй шуурганы улмаас Ховд аймгийн Зэрэг суманд гэр, байшин нуржээ

Хүчтэй шуурганы улмаас Ховд аймгийн Зэрэг суманд гэр, байшин нуржээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ховд аймгийн Зэрэг суманд өнөөдөр 12:10 цагийн орчим 28 м/с хүрч хүчтэй салхи шуурга шуурсаны улмаас гэр, байшин, гараашийн дээвэр нурсан дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 ханатай 2 гэр, 4 ханатай нэг гэр буюу нийт 3 гэр, нэг байшин, нэг гараашийн дээвэр нурсан байсныг нүүлгэн шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүллээ. Ажиглалтын мэдээгээр 16:00 цагийн байдлаар Ховд аймгийн Зэрэг, Дарви, Ховд сумдын нутгаар салхины дундаж хурд секундэд 16-18 метр, зарим үед их хурд секундэд 22-30 метр, Эрдэнэбүрэн, Чандмань, Мянгат, Мөст, Жаргалант сумдын нутгаар салхины дундаж хурд секундэд 10-14 метр хүрч салхи шуургатай байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ