ЕТГ-ын дарга асан З.Энхболд ХУД-ийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст хандаж, гомдол гаргалаа. Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатар өөрийг нь "Шөнийн цагаар алх барьж, бродюр хагалаад зургийг нь аваад явсан. Монголд орж ирэх 100 их наяд төгрөгийн орлогыг саатуулж, монголчуудын боломжийг булаасан" гэх утга бүхий мэдэгдлийг хийсэн.
Үүний дараахан З.Энхболд цагдаад хандана гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр өнөөдөр цагдаад хандлаа. Тэрбээр хэлэхдээ "Би гадаадын туршуул биш ээ. Х.Нямбаатар чи цагдаад ирж, тайлбараа өгөөрэй. 100 их наяд төгрөг Хятадын хоол болох гэж байсныг би зогсоосон. Би Монголын ард түмэнд "Эрдэнэс Тавантолгой"-г үлдээсэн хүн. Х.Нямбаатар аа, бродюр хагалсан эзнээ олоорой. Би биш шүү. Х.Нямбаатарт хариуцлага тооцно гэдэгт би бүрэн итгэлтэй байна" гэсэн юм.
0 сэтгэгдэлтэй