728 x 90

Б.Энхбаяр: Өмнөговийн дарга нар эх орноо худалдсан байна

Б.Энхбаяр: Өмнөговийн дарга нар эх орноо худалдсан байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор нүүрсний орд газрын газар олголт, Тавантолгой ХК-ийн нүүрс борлуулалт, тус компанид хийсэн хяналт шалгалтын дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг хэлэлцэнэ.

Нүүрсний орд газрын газар олголтын тухай шинжээчийн дүгнэлт: Ханбогд суманд хоёр олголттой холбоотой томоохон хоёр асуудал байна.

  1. Газрын дуудлага худалдааны үнэ төлөгдөөгүй байхад газар олгодог асуудал түгээмэл байна.  Дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй 11 хуулийн этгээд 85 га газрыг эзэмшиж байна.

  2. Гаалийн хяналтын талбайн 1-4 га газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн асуудал байна.

2020-2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай 40 хуулийн этгээдэд 457.3 га газрыг олгосон байна. Мөн 2 хуулийн этгээдэд 4100 га газрыг эрчим хүчний зориулалтаар олгожээ. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, журмуудад гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг зөвхөн дуудлага худалдаагаар ашиглуулахыг заасан байдаг. Гэтэл Өмнөговь аймаг, Ханбогд сумын удирдлагууд Үндсэн хууль, Газрын тухай хуулийг зөрчиж, гадаадын ААН-үүдэд газар эзэмшүүлсэн байна. 

 

1.БНХАУ-ын Лилия гарден ХХК-д 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн.

2.Сингапур улсын Фүжибит ХХК-д 13.6 га газрыг Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал эзэмшүүлсэн.

3.Ийзи транспорт ХХК-д 14.5 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал эзэмшүүлсэн.

4.Силвер титан интернэйшнл ХХК-д 13 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал эзэмшүүлсэн.

5.Качнис ложистик ХХК-13 га газрыг Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал эзэмшүүлсэн.

6.Турк улсын Соронзон говь ХХК- 20 га эзэмшүүлсэн.

7.Энгүүнболор ХХК-д 10 га газрыг Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал эзэмшүүлсэн.

8.Ногоолин Хэрлэн ХХК-д 10 га газрыг Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал эзэмшүүлсэн.

9.Ногоолин Хэрлэн ХХК-д 21 га газрыг Засаг дарга асан Нэхийт эзэмшүүлсэн.

10.Гүнхармагтай ХХК-д 8.3 га газрыг Засаг дарга асан Нэхийт эзэмшүүлсэн.

11. БНХАУ-ын Эс Эм Эс Ти ХХК-д 10 га газрыг Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал эзэмшүүлсэн.

12. БНХАУ-ын Тэнгэр анд Тэнгис ХХК-д 1.5 га газрын авто зогсоолын зориулалтаар эзэмшүүлсэн.

13. Талын цэнхэг трейд ХХК-д 3.5 га газрыг авто зогсоолын зориулалтаар эзэмшүүлсэн.

14. Талын цэнхэг трейд ХХК-д 40 га газрыг кемп, авто зогсоолын зориулалтаар Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал эзэмшүүлсэн.

15. Их даваа уул ХХК-д 7 га газар эзэмшүүлсэн.

16. Синотрак хово транс ХХК-д 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн.

17. Эрхэт түнш ХХК-д 5 га газрыг эзэмшүүлсэн.

18. Рояал Ассет ХХК-д 2 га газрыг кемп, авто зогсоолын зориулалтаар эзэмшүүлсэн.

19. Рояал Ассет ХХК-д 13 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн.

20.Өртөөчин тайж ХХК-д 3 га газрыг авто зогсоолын зориулалтаар эзэмшүүлсэн.

21. Эркэ монголиа ХХК-д 10 га газрыг эзэмшүүлсэн.

22. Сарт Ухаа ХХК-д 2 га газрыг эзэмшүүлсэн.

23. Их хүлгийн жолоо ХХК-д 2 га газрыг эзэмшүүлсэн.

24. Их даваа уул ХХК-д 9 га газрыг эзэмшүүлсэн.

25. Камелнис ложистик ХХК-д 10 га газрыг эзэмшүүлсэн байна.

26. Төмөр туурай ХХК-д 20 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн

27. Коалшюн ложистик энд минарелс ХХК-д 10 газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн

28.Трейд интестмэнт групп ХХК-д 15 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн

29. Цагаан овоо баялаг ХХК-д 20 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн

30. Гранд говь суплай ХХК-д 30 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар Засаг дарга Х.Нэхийт эзэмшүүлсэн

31. Жи Пи Жи Ди ХХК-д 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар Засаг дарга Х.Нэхийт эзэмшүүлсэн

32. Талын ургах наран ХХК-д 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар Засаг дарга Х.Нэхийт эзэмшүүлсэн

33.Кайтл райнч ХХК-д 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн

34. Галба ус ХХК-д 3 га газрыг  эзэмшүүлсэн

35. Цагаан алт энхжин ХХК-д 9.1 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар Засаг дарга  Х.Нэхийт эзэмшүүлсэн

36. Жэй Эс Би ХХК-д 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар Засаг дарга  Х.Нэхийт эзэмшүүлсэн

37. Тив транс ХХК-д 3.8 га газрыг кемп, авто засварын зориулалтаар Засаг дарга  Х.Нэхийт эзэмшүүлсэн

38. Угтах баян говь ХХК-д 30 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар Засаг дарга Х.Нэхийт эзэмшүүлсэн

39. Солар илч ХХК-д 100 га газрыг эрчим хүчний зориулалтаар Засаг дарга  Х.Нэхийт эзэмшүүлсэн

40. Клинтек ХХК-д 4000 га газрыг салхин цагаан станцын зориулалтаар Засаг дарга Х.Нэхийт эзэмшүүлсэн байна. 

 Тавантолгой ХК-иас Цагаан хаданд гаалийн хяналтын талбайн зориулалтаар 20 газрыг 12 тэрбум төгрөг буюу нэг га газрыг 600 сая төгрөгийн үнээр авахаар тендер зарласан байна. Гэтэл гадаадад хөрөнгө оруулалттай Энгүүнболор хуяг ХХК эзэмшиж байгаа 10 га газраа 11.5 тэрбум төгрөгөөр санал болгосон байна.

 ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Нүүрсний хулгайтай холбоотой энэ сонсгол олон зүйлийг илчилж байгаа. Өмнөговь гэдэг аймагт Монгол Улсын Үндсэн хууль үйлчилдэггүй, улс доторх улс болсон байна. Өмнөговь аймаг бол улсаасаа бүрэн гарсан, нэг мэдэхэд салан тусгаарлахад бэлэн, өнгө мөнгөнд бүхнээ худалдсан нэг эзэнтэй, нам, хууль, шүүх байхгүй болсны нотолгоо энд яригдаж байна. Монгол Улсын нэг аймгийн газар ямар замаар гадаадад иргэдэд очсоныг ярьж байна. Төрийг хариуцсан Засаг дарга, газрын албаны хүмүүсийн тайлбарыг та бүхэн сонсож байгаа байх. Энэ нийтлэг байх магадлалтай байна. Энэ сонсголын үр дүнгээр Монголын газар эзэмших эрхийг Монгол хүний нэр дээр эсвэл монгол гоё нэртэй, цаанаа гадаадын хөрөнгө оруулалттай хувь хүн, хуулийн этгээдүүд авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд тодорхой болж байна. Энд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн асуудал ярьж байна. Тиймээс энэ асуудалд хууль хяналтын байгууллагууд шуурхай арга хэмжээ авах ёстой. УИХ дээр энэ асуудлууд ил болж байна. Ард түмэн харж байгаа. Хуулийн байгууллагууд Засаг дарга газрыг хэдээр зарж, хэнд мөнгө өгдөг, хэн дээр нь хамгаалж байгааг ил болгох ёстой. Дээрээ том эзэнтэй учраас улсынхаа газрыг зарсан байна. Мөнгөнд зүрх сэтгэл байтугай эх орноо худалдсан байна. Өмнөговь баялгийн хараал хүрсэн газар. Нүүрс тээвэр, терминал гэсэн зориулалтаар Цагаан хад орчмын газрыг  яаж, хэнд зарсан вэ гэдэг асуудал яригдаж байна. Үндсэн хууль зөрчсөн энэ захирамжуудыг хүчингүй болгох хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийллээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ