728 x 90

Өмнөговь аймгийн хүчтэнгүүд Завханыг буулгаж авлаа

Өмнөговь аймгийн хүчтэнгүүд  Завханыг буулгаж авлаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Монголын үндэсний бөхийн холбооны “Pepsi-Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдааны хоёрдугаар тойрог үргэлжилж байна. Хоёрдугаар тойргийн “А” хэсгийн хоёр дахь барилдаан Завхан-Өмнөговь аймгуудын дунд өрнөж, Өмнөговь аймгийн баг 15:10 -аар хоёр дахь ялалтаа авлаа.
Өмнөговь аймгийн багт улсын начин Ш.Дарханбат (2), улсын начин Э.Нямаа (3), аймгийн арслан Т.Төгсдөлгөөн (2), аймгийн заан Б Баянсүх (5), аймгийн заан С.Доржпалам (3) нийт 15 даваа авсан бол Завхан аймгийн багт улсын харцага Лха-Очир (0),, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Х.Болдбаатар (1), улсын начин Т.Дүгэрдорж (4), аймгийн хурц арслан М.Амарсанаа (2), аймгийн арслан (3), аймгийн арслан Д.Батбаатар (0) нийт 10 даваа авав. Өмнөговь аймгийн баг сэлгээ авалгүй барилдав.Өмнөговь аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Одбаяр, Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар харцага Ш.Уламбаяр нар ажиллав.
Ялсан баг шагналын таван сая төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм. Тус шагналыг МҮБХ-ны тэргүүлэгч, хөлийн цэц, улсын начин Д.Цогзолдорж гардуулав.Өнөөдөр/2023.12.07/ 13:00 цагаас "Ургацын баяр – 2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ