Шатахуунд дугаарлаж байсан зарим иргэн маргалдаж, нэгийнхээ биед халдсан хэргийн шийдвэрлэлтийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас танилцуулав.
Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас иргэн “О”, “Б” нар нь арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын гадна шатахуун авахаар дугаарлаж байх үедээ олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, иргэдийг үл хүндэтгэсэн.
Энэ үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авхуулах саналыг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс зөрчлийн холбогдогч тус бүрийг 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
0 сэтгэгдэлтэй