Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн “Эрхэт-Өртөө” гэдэг газарт гурван айлын байшин шатаж, бага насны хүүхдүүд түлэгджээ. Энэ тухай дуудлагыг 2023.12.18-ны 14:50 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 20х15 метрийн хэмжээтэй гурван айлын байшин шатаж байсныг унтрааж, гал түймэрт өртөж түлэгдсэн 1-4 насны хоёр хүүхдийг эмнэлэгт хүргэсэн байна.