728 x 90

Дугаарын хязгаарлалт зөрчсөн жолоочийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Дугаарын хязгаарлалт зөрчсөн жолоочийг 250 мянган төгрөгөөр торгожээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий сайтаас "Тэгш, сондгойн хязгаарлалтыг жолооч нар эсэргүүцэж байна” гэх нэртэй бичлэг мэдээлэл нийтэлжээ.

Энэ талаар тодруулахад, Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Алтай” хотхоны урд талын замд “Приус 20” тээврийн хэрэгслийн жолооч Д нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нийтээр дагаж мөрдөхөөр эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр, алба хаагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл гарчээ.

Дээрх үйлдэлд тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ