Өмнөговь аймгийн Ханбогд суманд тээврийн жолооч осолд орсны улмаас биеийн байдал нь хүнд байгаа юм. Энэ тухай мэдээллийн дагуу ар гэртэй нь холбогдож, ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас маргааш өглөө 08.30 цагт нисдэг тэрэг нисгэхээр болсныг дуулгалаа. Хоёр талын нислэгийн нийт хугацаа 7 цаг гаруй үргэлжлэх юм. Иймд өнөөдөр нислэг үйлдэх боломжгүй гэж мэргэжлийн баг үзсэн байна. Тийм учир маргааш явж авчирахаар болжээ.