728 x 90

Монголын шигшээ баг Хятадыг зорино

Монголын шигшээ баг Хятадыг зорино
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ хоёрдугаар сард тун чухал хоёр тоглолтыг хийнэ. Тодруулбал, 2025 оны Азийн аваргын эрхийн төлөө эхлээд хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Шиан хотод Хятадын шигшээ багтай тоглох бол хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Гуамын шигшээ багтай тус тус тоглоно.  Тэгвэл Монголын шигшээ баг маргааш/2024.02.19/ Хятадыг зорих аж.

Монголын шигшээ багийн тухайд дараах тамирчид үндсэн бүрэлдэхүүнд сонгогджээ.

  1. Б.Билгүүн /ахлагч/
  2. А.Ананд
  3. М.Өлзий-Орших
  4. А.Азбаяр
  5. А.Тэмүүжин
  6. Г.Ган-Эрдэнэ
  7. О.Энхбаатар
  8. О.Эрдэнэцогт
  9. Н.Батбаяр
  10. Т.Ууганбаяр
  11. А.Энхбаясгалан
  12. О.Оргил

Харин ахлах дасгалжуулагчаар грек мэргэжилтэн Василис Фрагкиас, туслах дасгалжуулагчдаар Велибор, Ц.Азбаяр, Б. Тамжид, Ч.Ижилболд нар ажиллана.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ