728 x 90

"I-pop" урсгал хүч түрэн орж ирлээ

"I-pop" урсгал хүч түрэн орж ирлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дэлхий дахин "J-pop", "K-pop"-оор давалгаалсаар байгаа ч тэдний араас "I-pop" урсгал хүч түрэн орж ирж байгааг "BBC" онцлов. Тодруулбал, Энэтхэгийн охидын хамтлаг "W.i.S.H" удахгүй дэлхийн чартуудыг тэргүүлэх төлөвтэй байна. Хамтлагийн нэр нь "World inka Stage Hai" гэсэн үгсийн товчлол. Энэ "Дэлхий тэдний тайз" гэсэн утгатай.

Хамтлаг дөрвөн гишүүнтэй. Ри, Зо, Сим, Сүчи нар ирэх 20 гаруй жилд Энэтхэгийн дуу хөгжмийн зах зээлийг эзлэнэ гэж таамаглаж байна. Эгч дүүс болон эмэгтэйчүүдийн хүч чадлыг илэрхийлсэн эерэг мессежийг түгээх замаар оргилд хүрнэ гэж зорьж буйгаа тэд ярьжээ. Тэдний дебут сингл болох "Lazeez" нь орчин үеийн эмэгтэй хүний тухай, өөрийгөө хайрлах тухай өгүүлжээ. "Lazeez" нь "амттай" гэсэн утгатай үг юм."I-pop" урсгалыг олон улсын тавцанд гаргах тухайгаа хамтлагийн гишүүн Зо ярихдаа "Би дэлхийг тойрон аялж, дуугаа газар бүхэнд хүргэхэд бэлэн байна. Манай дуу цацагдаад ганц ч хонолгүй бид маш олон шүтэн бишрэгчтэй болсон" гэлээ.

Тэд барууны "Spice Girls", "Little Mix" зэрэг алдартай охидын хамтлагаас үлгэр жишээ авч, гишүүн нэг бүрийн онцлогийг тодруулахыг хичээдэг аж. Тухайлбал, "Зо маш тайван, эелдэг. Сүчи бол галзуу, гал цогтой. Ри бол бүхний дарга, ээж баавгай. Харин би хамгийн зоримог нь" гэж хамтлагийн гишүүн Сим хэлжээ.



0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ