АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-нд болж байна.
Тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 20 тамирчин өрсөлдсөнөөс өнөөдөр мастер ангилалд нэг тамирчин мөнгө, хоёр тамирчин хүрэл медаль хүртжээ.
Тэмцээний М-1 ангиллын -120 кг-ын жинд О.Мөнхбат цээжнээс 217.5 кг-ыг шахсан бол мастер-1 ангиллын +120 кг-ын жинд Д.Анхбаяр 222.5 кг-ыг шахаж хүрэл, мастер-2 ангиллын 105 кг-ын жинд Х.Баттөммөр 195 кг-ыг шахаж хүрэл медаль хүртлээ. Х.Баттөмөр ДАШТ-ий зургаа дахь медалиа хүртсэн бөгөөд тэрээр хоёр алт, дөрвөн медаль хүртэж байжээ.
0 сэтгэгдэлтэй