728 x 90

Үхэр: Өмнө нь жижигхэн мэт санагдаж байсан асуудал том болж хувирна

Үхэр: Өмнө нь жижигхэн мэт санагдаж байсан асуудал том болж хувирна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

12 ордын өдрийн зурхай (2024.10.07)

Хонь: Урлагийн салбарт ажилладаг хүмүүст олон сайхан боломж тохионо. Азтай байдал нэмэгдэж, шинэ санаа гаргах чадвар их байна. Олны дунд зохион байгуулагдсан хүлээн авалт, уулзалтаас өөрт ашигтай шинэ санал хүлээж авна. Цуглуулсан мэдээлэлдээ дүгнэлт хийж, өөрөө бие даан шийдвэр гаргах шаардлага тулгарна.

Үхэр: Өмнө нь жижигхэн мэт санагдаж байсан асуудал том болж хувирна. Тиймээс бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэж оролддог зангаа хаях хэрэгтэй. Амьдралд тань томоохон бэрхшээл тохиож болзошгүй. Харилцан хамааралтай ажилладаг хүмүүсийнхээ шинэ чиг хандлагыг хүлээн зөвшөөр. Хийх ажил тухайн нөхцөл байдлаас болж түр хойшилж мэдэх тул дараагийн авах арга хэмжээндээ бэлэн бай.

Ихэр: Мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн тааруу, ажлын бүтэмж муутай байж болзошгүй. Ажлын хамт олонтойгоо ширүүн дориун харьцах хэрэггүй. Нөхцөл байдал хурцдах юм бол та хамгийн дотнын хүнтэйгээ ч зөрчилдөхөд хүрнэ. Ачаалал даах чадварыг шалгана. Хир зэрэг шаргуу хөдөлмөрлөхийг сорьсон ажлуудад дарагдан амрах зав өгөхгүй өдөр болно.

Мэлхий: Ажлын уулзалт, гэрээ хэлэлцээр нь амжилттай байх болно. Бүх төрлийн яриа хэлэлцүүлэг дээр та бусдыг гайхшируулж чадна. Сонирхолтой санал орж ирнэ. Энэ нь ганц таны эрч хүчтэй байдал бус хамтрагч нарын хичээл зүтгэл, ажлын идэвхийн үр дүн гэдгийг мартаж болохгүй. Эв найрамдлыг эрхэмлэх, харилцан итгэлцлийг чухалчлах хэрэгтэй.

Арслан: Аль болох өөдрөг, эрч хүчтэй харагдах гэж хичээх байдал нь үнэндээ гаднын хэл ам, хөл үймээнээс өөрийгөө зайлуулах гэсэн халхавч байна. Хамгийн гол нь эргэн тойрны хүмүүстэйгээ харилцах харилцаагаа нийцтэй зохицолтой байлгах хэрэгтэй. Өөрийн эрч хүч, эерэг энергийг алдахгүй байхыг хичээ. Муу муухай, гутранги үзлээс зайлсхий. Олны дунд янз бүрийн хүнтэй таарах нь улам ихсэх үе.

Охин: Хэсэг хугацаанд тодорхойгүй байсан ажил тань үр дүнтэй болж, дажгүй ашиг авчирна. Дур булаам байдал нэмэгдэж, сэтгэл санаа дээшилнэ. Ихэнх хүмүүс өөдрөг үзлээр дүүрэн байна. Сүй тавих, шинээр гэр бүл болох зэрэгт таатай. Ихэнх хүмүүсийн хувьд гэр бүлийн амьдрал тогтвортой байхаас гадна ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учирч амьдралаа өөрчлөх томоохон шийдвэр гаргах болно.

Жинлүүр: Мөнгө, эд хөрөнгөнд хэт шунах юм бол нөхцөл байдлыг бодитоор дүгнэж чадахгүй байж мэднэ. Өөрийн дур сонирхлоос болоод гаргах огцом ширүүн, гэнэтийн үйл хөдлөл нь ойр тойрондоо сөргөөр нөлөөлж болзошгүй. Бусдын хүсэл сонирхлыг харгалзан үзэх хэрэгтэй. Ажил хэрэг бүтэмж муутай байвал аль болох зөвшилцөлд хүрэхийг хичээгээрэй.

Хилэнц: Ойрын хугацааны төлөвлөгөө дажгүй ашиг орлого олж магадгүй. Шинэ ажил хэрэг эхлүүлсэн бол бүхий л нөхцөлд тийм ч амар хялбар бүтдэггүй болохыг ямагт санаж байх хэрэгтэй. Өөрийн хүсэл сонирхлоо хамгаалах хэрэгтэй. Санхүү мөнгөний асуудалд давуу тал олох талаар бодож тооцоолох хэрэггүй.

Нум: Өөрийн нуруун дээрх ачааллаа бусдад нялзаах хэрэггүй. Таны өмнө тулгарсан сайн, муу зүйлүүд нь хувийн болон хайртай дотнын хүмүүсийн оролцооноос тэгтэл шалтгаалаагүй, ихэнхдээ цаанаас зурсан зургаараа явж байгаа гэдгийг санаарай. Танд ашигтай ажлын санал, төсөл ирэх хэдий ч мөнгө санхүүгийн хувьд нэлээд хугацаагаар хойшлуулах шаардлага гарч магадгүй.

Матар: Хөрөнгө мөнгөний асуудал таны сэтгэлийг хямралд хүргэж болзошгүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг түр хойшлуулах нь зөв байх. Харилцаанд үүссэн ямар нэгэн саад бэрхшээлийг арилгахын тулд илэн далангүй ярилцах боломжийг гарга. Ингэж чадвал хэн хэндээ ашигтайгаар асуудлаа зохицуулж чадна.

Хумх: Буруу мэдээллээс үүдэлтэй зөрчил нь таны ажил, амьдралд удаан хугацааны туршид нөлөөлж мэднэ. Буруу зуршлаасаа салах сэтгэл санааны бэлтгэл танд дутмаг байгаа бол тууштай тэмцэхийг зөвлөж байна. Эрүүл мэндтэй холбоотой асуудлаа дотнын хүнтэйгээ хуваалцаж, шийдэх арга замыг тодорхойл. Мэргэжлийн эмнэлэгт цаг алдахгүй хандахыг зөвлөж байна.

Загас: Өөрийн ойр дотнын хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалах шаардлага тулгарна. Нийгмийн замбараагүй харилцаанаас болж хохирч мэдэхээр байна. Зайлшгүй шаардлага тулгарсан тохиолдолд зарцуулах нөөц хуримтлал үүсгэх төлөвлөгөөгөө ажил хэрэг болго. Таны идэвхтэй байдал буурах бололтой. Бусдыг баярлуулах дорвитой ямар нэгэн ажил хий.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ