Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луис Рубиалесийг үндэсний болон олон улсын түвшинд хөлбөмбөгтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанаас 90 хоногийн хугацаатайгаар түдгэлзүүлэх шийдвэр гарчээ. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн хөлбөмбөгч Женнифер Эрмосог үнссэн түүний үйлдэл Испани даяар дуулиан тарьсан юм. Луис Рубиалесийг эмэгтэй тамирчидтай гуравдагч хүнээр дамжуулан харилцахыг ч хориглосон байна.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны дээрх шийдвэрийг Луис Рубилест хүргүүлсэн бөгөөд албан ёсны мэдэгдэл гарч хэргийг нэг мөр шийдтэл дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэлээ.
Эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчиддаа баяр хүргэх үеэр Рубилес багийн ахлагч Женнифер Эрмосог уруул дээр нь үнссэн юм. Хэвлэл мэдээлэл олон нийтийн зүгээс дээр хэрэг явдлыг хэтэрхий задгай үйлдэл гэж шүүмжилж байгаа бол Испанийн Соёл, спортын сайд Микель Исета хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг баг тамирчид, олон нийтээс албан ёсоор уучлалт гуйхыг шаарсан билээ.
1 сэтгэгдэлтэй
Таны нэр * 66.181.161.70
1 жилийн өмнөСэтгэгдэлээ энд бичнэ үү *