728 x 90

Диана гүнжийн “хар хоньтой” ноосон цамц дуудлага худалдаанд $1.1 саяар зарагджээ

Диана гүнжийн “хар хоньтой” ноосон цамц дуудлага худалдаанд $1.1 саяар зарагджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Диана гүнжийн бага залуу насандаа өмсөж байсан алдартай ноосон цамцыг үнэ хаялцуулан зарахад $1.1 саяын үнэ хүрчээ.

Ганц хар хонь, олон цагаан хонины дүрс бүхий энэ цамцыг өмссөн тэрбээр хунтайж Чарльзтай сүй тавьсныхаа дараахан 1981 оны зургаадугаар сард пологийн тэмцээний үеэр олон нийтийн өмнө ил гарч байсан юм.

Тэр үед Диана 19 настай байжээ.

Дуудлага худалдааг зохион байгуулагчид цамцны үнийг $50,000-$80,000 хүрнэ гэж тооцоолж байсан нь ийнхүү олон дахин өссөн байна.

Өрсөлдөөн маш ширүүн байсан тул үнэ хаялцах хугацааг хэдэн минутаар сунгахаас өөр аргагүйд хүрчээ. Сүүлчийн 15 минутад цамцны үнэ $190,000-аас $1.1 сая болж хурдтай өссөн аж.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ