Д.Мөнх-Эрдэнэ нарын гомдлыг Дээд шүүх энэ долоо хоногийн баасан гарагт хэлэлцэнэ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 684 дүгээр магадлалтай, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Эрдэнэбаяр, Б.Ганбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ж.Дамбажийжин, Р.Булгамаа, шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Э.Билгүүн, шүүгдэгч Б.Ганбаярын өмгөөлөгч Ж.Төмөрхуяг, шүүгдэгч Б.Эрдэнэбаярын өмгөөлөгч О.Санчирбал нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм.
Сануулахад, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсвийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлүүдээс Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг илүү олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нэг үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил, 10 сарын хугацаагаар хорих ял оноосон.
0 сэтгэгдэлтэй