728 x 90

Хонины гулууз махыг агаарын тээврээр экспортолж эхэллээ

Хонины гулууз махыг агаарын тээврээр экспортолж эхэллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

“Мах Импэкс” ХК, ХХААХҮЯ, бусад төрийн байгууллагын дэмжлэгээр манай улс Ойрх Дорнодын улсууд руу үйлдвэрийн аргаар төхөөрсөн хонины гулууз махыг агаарын тээврээр хүргэж эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногт хийсэн агаарын тээвэрлэлтээр хонины 4700 ширхэг сэврээсэн гулууз буюу 70 тн махыг 72 цагийн дотор шинэлэг байдлаар нь хүргэжээ. “Мах импекс” комани 2012 онд анх онгоцоор тээвэр хийснээс хойш ийнхүү 11 жилийн дараа агаарын тээврээр экспортоо дахин эхлүүлээд байна. Цаашид монгол хонины махыг Европ, дэлхийн бусад улсад борлуулахаар хичээж байгааг тус компани мэдээллээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ