728 x 90

МУСГЗ Ц.Хулангийн "Лусын хааны охид" хүүхэлдэйн жүжгийг толилуулна

МУСГЗ Ц.Хулангийн "Лусын хааны охид" хүүхэлдэйн жүжгийг  толилуулна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон энэ амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 4, 5-нд Монгол ардын үлгэр "Долоон өндөгтэй доголон шаазгай" хүүхэлдэйн жүжиг, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулангийн "Лусын хааны охид" хүүхэлдэйн жүжгийг тус, тус толилуулах гэж байна. Тодруулбал,

2023.11.04-нд

11.00 цагаас "Долоон өндөгтэй доголон шаазгай" хүүхэлдэйн жүжиг

13.00, 15.00 цагаас "Лусын хааны охид" хүүхэлдэйн жүжиг

2023.11.05-нд

11.00, 13.00 цагаас "Долоон өндөгтэй доголон шаазгай" хүүхэлдэйн жүжиг

15.00 цагаас "Лусын хааны охид" хүүхэлдэйн жүжгийг толилуулах юм.

"Долоон өндөгтэй доголон шаазгай" хүүхэлдэйн жүжиг 

Ойн захад нэгэн том улиас модонд долоон өндөгтэй доголон шаазгай амьдран суудаг байж ээ. Зальт үнэг шаазгайг мэхлэн айлгаж өдөр бүр нэг өндөг авсаар байгаад хөөрхий шаазгай дөрөвхөн өндөгтэй үлджээ. Тэрээр зальт шар үнэгнээс үлдсэн өндөг өө хэрхэн хамгаалахаа мэдэхгүй гуниглан уйлсанд дэргэдэх нүхнээс оготно гарч ирэн учрыг асууна. Жижигхэн бор оготно мэргэн ухаан гарган зальт шар үнэгнээс өөрийгөө болон шаазгай найзыгаа аварна.

Найруулагч:                                            М.Ариунтуяа /МУСТА/      

Хөгжмийн найрууллага:                        Э.Базарханд

Зураач:                                                    В.Энх-Амгалан

Үргэлжлэх хугацаа:                                 35 мин

Насны ангилал:                                        3+

Тавигдсан огноо:                                     2010 он

"Лусын дагина" жүжиг

Хүмүүс байгаль эхээ хайрлахгүй байгааг далай  тэнгисийн Лусын хаан охидтойгоо ажиглан харж буйгаар жүжиг эхэлдэг. Хүмүүний сайн мууг  төлөөлүүлэн модыг хайр найргүй огтлох балмад хүн аймхай дүүтэйгээ ойд байхад Лусын охид гарч ирснээр үйл явдал үргэлжилнэ. Энэ орчлонгийн муу үйлийг засаж сайн сайхан болгохоор ирсэн Лусын охидын хүсэл биелэх эсэхийг уг жүжгээс үзээрэй.

Зохиолч:                                                 МУСГЗ Ц.Хулан

Найруулагч:                                            М.Ариунтуяа /МУСТА/

Хөгжмийн найруулга:                              Э.Базарханд /МУСТА/

Ерөнхий зураач:                                     В.Энх-Амгалан

Үргэлжлэх хугацаа:                                 1 цаг

Насны ангилал:                                       6+

Уг хоёр жүжгийн билетийн тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ